Хүүхдийн эрхийг дээдлэн, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг шинэ түвшинд гаргах, эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын хөгжилд бодит дэмжлэг болохуйц зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэн хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх, эрүүл аюулгүй орчинд сурч боловсрон хүмүүжих, сургалтын ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхээр Дорноговь аймаг 2022 оныг "Хүүхэд хөгжил"-ийн жил болгон зарлалаа.
"Хүүхэд хөгжил - 2022" зорилтот жилийн нээлтийн арга хэмжээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганзориг оролцож хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого, шийдвэрийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, орон нутагт хүүхдийн эрхийг хангаж ажиллах, сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр дэмжиж, хамтарч ажиллахаа хэлсэн юм.