Дэлхийн банк болон ДЗМОУБ-ын хамтран хэрэгжүүлж буй "Монгол улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийг эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь" (MASAM II) төслийг Дорноговь аймагт хэрэгжүүлэхээр сонгогдсон Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй төрийн байгууллагууд уулзлаа. Уулзалтанд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Батсугир оролцож, MASAM төслийн хэрэгжилтийн танилцуулга, төслийн хүрээнд Дорноговь аймагт хэрэгжүүлж буй ажлууд, төртэй хамтран ажиллахад гарч буй бэрхшээлийг тодорхойлох харилцан ярилцлага өрнүүллээ.