Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төв нь төлбөрийн чадваргүй иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрийн үйлчилгээг тасралтгүй түргэн шуурхай явуулах, төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Тус төвийн ажлын хэсэг 2022 оны 05 дугаар сарын 03-06-ний өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна.
Өнөөдөр аймгийн Засаг дарга О.Батжаргал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ц.Батсугир, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Хонгорзул, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ч.Нандин-Эрдэнэ нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзан Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж байгаа Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгчийн иргэдэд үйлчилгээ үзүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлэн тус суманд хууль зүйн туслалцаа үзүүлэх танхим байгуулахаар шийдвэрлэлээ.