Сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийг сурталчилах зорилгоор аймгийн ИТХ-ын даргын ивээл дор "Замын хөдөлгөөний цагаан толгой" тэмцээнийг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зохион байгууллаа.
Тэмцээнд Сайншанд болон Замын-Үүд сумын цэцэрлэгүүд оролцож, гэрийн даалгавар, буухиа тэмцээн, дохио тэмдгээр зам хөндлөн гарах, урлагийн тоглолт гэсэн төрлөөр өрсөлдсөн юм.
Тус тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар хамтран, дэмжиж оролцлоо.