ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ДОРНЫН ГОВИЙН СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ҮЗЛЭГ, НААДАМ ЭХЭЛЛЭЭ

2022-05-17

Соёлын биет бус өвийн талаарх бүх нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлагчдыг алдаршуулах зорилгоор Дорноговь аймгийн соёлын биет бус өвийн үзлэг, наадмыг Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төв санаачлан, орон нутгийн дэмжлэгтэй зохион байгуулж байна. Тус үзлэг, наадмын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг оролцож,
- “Соёлын биет бус өв нь аливаа үндэстэн, угсаатны бүлэг, хамт олны оршин тогтнох, сэтгэх, бүтээж туурвих, амьдран хөгжих эх ундарга, амьдралын өвөрмөц төрх, зан үйл, хөгжил дэвшлийнх нь нэгэн илэрхийлэл болдог билээ. Өргөн утгаараа энэ нь тухайн улс, үндэстний үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлж байдаг учраас соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах, өвлөн уламжлуулах, дэмжих талаар аймаг орон нутаг, улс төдийгүй дэлхий нийтээрээ ихээхэн анхаарч байна. Манай аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийг хамгаалах ажлын хүрээнд уртын дууны дугуйлан, лимбэний битүү амьсгаа сурах сургалт, гар урлал, үндэсний хөгжмийн сургалтууд явагдаж, хүүхэд залуус маань биет бус соёлын өвийн тээгч болж, үе тэнгийн залуучууддаа нөлөөлөл үзүүлж байгаа нь сайшаах эерэг ажил гэж харж байна. Ийм ч учраас нутгийн удирдах байгууллагын хувьд орон нутагт ажиллаж буй соёлын биет бус өвийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах, өвлөн уламжлагчдыг урамшуулах, үйл ажиллагааг нь дэмжих, шавь сургалтыг сэргээх зэргээр дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийллээ.
Энэхүү үзлэг наадам нь аймгийн хэмжээнд анх удаа өвлөн уламжлагчдын дунд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд 7 ай савыг хамруулан, наадмын зохион байгуулалтаар явагдана. Мөн маргааш буюу 5 сарын 18-ны өдөр өвлөн уламжлагч, судлаач эрдэмтэд, соёлын ажилтнуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%