Төрийн албан хаагчийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ёс зүй, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох зорилготой "ДЭВЖЭЭ" тэмцээнийг Дорноговь аймгийн ИТХ, АЗДТГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хамтран 14 сумдад үйл ажиллагаа явуулж төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулна.
Тэмцээнд оролцогч багууд Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг үндэслэн даалгавар гүйцэтгэнэ.