Тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Засаг даргын тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн тэмцээнд нийт 8 сум, 2 байгууллага оролцохоор бүртгүүлжээ.
Тэмцээнд оролцогчид Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг үндэслэн даалгавар гүйцэтгэнэ.