ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2022-05-23

/2022.05.23/ Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гуравдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар аймгийн ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулсан:
📌 Хамтарсан багийг чадавхжуулах сургалт
📌 Мэргэжилтний багийн сургалт
📌 Замын хөдөлгөөний Цагаан толгой тэмцээн
📌 Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн "Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээ
📌 Аймгийн хэмжээнд 2022 оны эхний хагас жилийн гэмт хэргийн гаралт, өсөлт бууралтын талаарх тайлан мэдээг тус тус танилцууллаа.
Тайлан мэдээнд тулгуурлан салбар зөвлөлийн гишүүдэд
📌 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил
📌 Архидан согтуурахтай тэмцэх зохион байгуулалтын ажил
📌 Хүүхдийн хүчирхийллийг бууруулах, зорилтот бүлэгт чиглэсэн судалгаа, тоон мэдээлэл гаргаж, нөлөөллийн ажил зохион байгууллах талаар зөвлөлийн дарга үүрэг болголоо.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Замын –Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн теле хяналтын дэд төвийн засварын ажил, аймгийн Цагдаагийн газарт архи, согтууруулах ундааг шалгах төхөөрөмж авахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%