Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, тэдний дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор 27 дахь жилдээ хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, нарийн бичгийн дарга Ц.Батсугир, Сайншанд сумын ИТХ-ын дарга А.Энхзаяа нар хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдийг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Өнөөдрийн арга хэмжээний үеэр аймгийн ИТХ, Сайншанд сумын ИТХ-аас хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Хэлмэгдэл, цагаатгал" сэдэвт гар зургийн уралдааны шагналт байрны сурагчдад шагналыг гардуулан өглөө.