Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг хүндэтгэх, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг орон даяар 27 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү өдрийн хүрээнд Дорноговь аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос МСҮТ, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад "Монгол улсад гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт, дүгнэлт, сургамж" сэдвээр мэдээлэл өгч, ярилцлага зохион байгуулж байна. Мөн энэ сэдвээр ахлах ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлаж байгаа бөгөөд аймгийн хэмжээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчид та бүхнийг оролцохыг уриалж байна.
Эсээ бичлэгийн материалыг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн:00 цаг хүртэл аймгийн ИТХ-ын ажлын албанд хүлээн авах болно.