ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН ТҮҮХТ 80, 81 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2022-09-15

Монгол Улсын эдийн засгийн суурь, хөгжлийн үндэс болсон Газрын тосны салбарын түүхт 80, 81 жил, "НИК" ХХК-ийн 80 жилийн ойн Зүүн бүсийн уулзалт, баярын хурал өнөөдөр /2022.09.15/ болж байна. Тус хуралд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг оролцож, салбарын тэргүүний зарим ажилчдад аймгийн ИТХ-ын ӨРГӨМЖЛӨЛ гардуулж баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улс 1923 оноос газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэж эхэлсэн бөгөөд жил бүр өсөн нэмэгдэж байгаа шатахууны хэрэгцээг газрын тосны бүтээгдэхүүн импортлогч “НИК ПЕТРОВИС” ХХК, “Шунхлай” ХХК “Сод Монгол” ХХК, “Магнай трейд” ХХК, “М ойл” ХХК, зэрэг үндэсний 15 компани хангамжийн сүлжээгээрээ дамжуулан аймаг, сум, орон нутагт түгээж, Монгол орныг газрын тосны бүтээгдэхүүнээр найдвартай тасралтгүй хангаж байна.
Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн үр дүнд газрын тосны ордын байршил, дэд бүтэц, түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихаар шийдвэрлэсэн нь газрын тосны салбарын түүхэнд шинэ хуудас эхлүүлсэн түүхэн үйл явдал болсон билээ.
Эдгээр нь монголчууд бид газрын тосны салбарт хэдийнээ дадлагажин, мэргэшиж, олон инженер, техникийн ажилтан, албан хаагчидтай болж, энэ салбарыг жил ирэх бүр хөгжүүлэн дэлгэрүүлэх чадамжтай болсны баталгаа юм.
Газрын тосны салбарын удирдлага, хамт олон, газрын тосны инженер техникийн ажилтнууд, салбарын он цагийн түүхийг бичилцсэн ахмадуудад, одоо түүхийг хамтр

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%