Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 19 дэх жилдээ “Шилмэл мал”-ын үзэсгэлэнтэй хамт зохион байгуулагдаж байна. Мөн иргэд, хөдөлмөрчдөд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг нэг дороос хүргэх, мэдээ мэдээллээр хангах зорилгоор зарим байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байгаагаараа онцлогтой.
Энэхүү арга хэмжээнд 14 сумын 120 гаруй иргэн, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл, төрийн 16 байгууллага, үүрэн холбооны 2, банк, санхүүгийн 3 байгууллага,10 сумын 50 гаруй малчин 98 толгой өндөр ашиг шимт малтай оролцож бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээгээ сурталчлан хүргэж байна.
Энэ жил аймгийн хэмжээнд 210 гаруй тариаланч нийт 136 га талбайд тариалалт хийж, 570 гаруй тонн ургац хураан авахаар төлөвлөн өнөөдрийн байдлаар 50,9 тн төмс, 224,5 тн хүнсний ногоо хураан авч, ургац хураалт 48.2 хувьтай үргэлжилж байна.