ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН 30 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН САЙНШАНД СУМЫН ИТХ-ЫН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2022-09-19

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 1992 онд анх баталж, 2006 онд шинэчилсэн найруулга хийснээр Нутгийн өөрөө удирдах ёс Монгол Улсад үүсэж хөгжин төлөвшиж ирсэн түүхтэй. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Сайншанд сумын ИТХ-ын Баярын хурал өнөөдөр /2022.09.19/ болж, хуралд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, Нарийн бичгийн дарга Ц.Батсугир нар оролцож баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Мөн баярын хурлын үеэр нутаг орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж буй тэргүүний зарим хүмүүст аймгийн ИТХ-ын "ӨРГӨМЖЛӨЛ" гардууллаа.
Сайншанд хэмээх сайн үйлс бүхний эхлэл болсон Говь нутгийнхаа хөгжлийг түүчээлэгч хотын Нутгийн өөрөө удирдах байгууллагын үе үеийн эрхэм төлөөлөгчид, Хурлын дарга, Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид, багийн Засаг дарга, нутгийн удирдлагын байгууллагатай амьдрал, ажил үйлсээрээ холбогдсон нийт хүмүүстээ Монгол Улсад нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%