Дорноговь аймагт орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойн баярыг тохиолдуулан барилгын салбарын ойн баярын хурал өнөөдөр /2022.09.23/ боллоо. Баярын хуралд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар оролцож, үе үеийн барилгачид, инженер техникийн ажилтнууд, албан хаагчдад баярын мэндчилгээ дэвшүүлж, төрийн дээд одон медаль, салбарын болон аймаг, орон нутгийн шагналаар шагнагдсан иргэдэд шагналыг гардуулан өглөө.
Барилга, хот байгуулалтын салбарыг хөгжүүлэх үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа инженер техникийн болон мэргэжилтэй ажилчид, бүтээн байгуулагч та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 96 жилийн ой, Дорноговь аймгийн барилгын салбарын 60 жилийн ой, Барилгачдын өдрийн мэндийг дэвшүүлье.