ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ДОРНОГОВЬ АЙМГИЙН АВТО ТЭЭВРИЙН ТӨВИЙН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” БОЛЖ БАЙНА

2022-09-25

Өнөөдөр Дорноговь аймгийн Авто тээврийн төвөөс "Өөрийгөө хайрлая" аяны хүрээнд Авто тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааг нээлттэй, ил тод танилцуулах, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх, санал бодлыг сонсох зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж байна. Тус өдөрлөгт Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэс, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-тай хот хоорондын зорчигч тээврийн гэрээт “Хүслэнт ажнай автобус 5”, Олон улсын ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүд, Дорноговь аймагт үйл ажиллагаа эрхлэгч төр, хувийн хэвшлийн байгууллагууд, даатгалын салбарынхан хамтран оролцож, өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, үйлчилгээ үзүүлнэ.
Тус өдөрлөгийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар оролцож, авто тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим тэргүүний хүмүүст орон нутгийн ойн медаль, ӨРГӨМЖЛӨЛ гардууллаа.
Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа автотээврийн үйлчилгээний хэрэгцээнд нийцүүлж, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөл, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд тавигдах захиргааны хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа танилцуулах Нээлттэй хаалганы өдөрлөгт иргэд та бүхнийг урьж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%