ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

🎉🎉🎉 МЭНДЧИЛГЭЭ 🎉🎉🎉

2022-09-30

Идэр залуу насныхаа эрч хүчийг нутаг орныхоо ирээдүйн төлөө өргөж, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа Ахмадын баярын өдрийн мэндийг хүргэе.
Аймгийн хэмжээнд нийт 6820 ахмад байгаа бөгөөд Ахмадын хорооны дэргэд Бүжгийн клуб, Шагайн харвааны 2 клуб, мөн ахмадууд өөрсдөө нэгдэн нийлж байгуулсан Софт волейбол, Гранд гольф клуб зэрэг нь байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хүүхэд залуус, ирээдүй хойчдоо үлгэр дуурайлал үзүүлж, эрүүл мэнд, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх эерэг өөрчлөлтүүдийг санаачлан, хэрэгжүүлсээр байдагт орон нутгийн удирдлагуудын зүгээс талархаж байна.
Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь ахмад настны хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаагаа төр, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, ахмадууд та бүхний идэвх оролцоонд түшиглэн хэрэгжүүлж, өтгөс буурлуудынхаа үйл хэргийг өвлөн залгамжлах залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэхэд анхаарч, бодлого шийдвэр гаргаж ажиллах болно.
Нутаг орныхоо төлөө, цаашлаад улсынхаа төлөө хийж бүтээсэн, сэдэж санаачилсан, уйгагүй зүтгэсэн ахмад буурлууд та бүхэндээ Олон улсын ахмадын баярын өдрийн мэндийг дахин хүргэе.
Эрүүл энх байж, эртний сайхан ерөөлөөр урт насалж, удаан жаргахын ерөөл өргөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%