Дорноговь аймгийн гал голомтыг сахин бадраагч Чандмань илч компанийн 2022-2023 оны өвлийн халаалтын улирлын гал тахих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2022.09.30/ боллоо. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал, Сайншанд сумын Засаг дарга Ч.Түвшинтөр зэрэг орон нутгийн удирдлагууд оролцож, Ус дулааны эрчим хүчээр хангах үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн Чандмань Илч компанийн Дулаан хангамжийн албаны ажилчдын барьсан оффисын байр ашиглалтад орж, нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн арга хэмжээний үеэр ажил үйлсээрээ хамт олноо манлайлж ажиллаж байгаа зарим ажилчдад аймгийн ИТХ-ын даргын ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагнал гардуулж, нутгийн удирдлагууд оффисын байранд хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өглөө.