Монгол улсад Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдийн спортоор хичээллэх, идэвхтэй эрүүл амьдрах боломжийг бүрдүүлэх, багийн спортын төрлүүдийг хөгжүүлэх, орон нутгийн спортын салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулж буй “Иргэдийн наадам-2022”-ыг Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Аймгийн БТСГ-тай хамтран зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн БТСГ-ын дарга Г.Батлхам нар оролцож баг тамирчдад амжилт хүслээ.
"ИРГЭДИЙН НААДАМ-2022" нь сагсан бөмбөг, волейболын төрлөөр 2022 оны 12-р сарын 7,8-ны өдрүүдэд явагдах бөгөөд нийт 57 /сагсан бөмбөг-31, волейбол-26/ баг бүртгүүлсэн байна.