Гамшгаас хамгаалах тухай хуулинд заасны дагуу Дорноговь аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүлэн ажиллаж байна.
Зөвлөлийн ээлжит хуралдааныг өнөөдөр зохион байгуулж, уг хуралдаанаар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хэрэгжилтийг 92,2%-ийн биелэлттэйгээр дүгнэлээ.
Мөн Зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд 6 байгууллагаас 18 арга хэмжээний санал ирүүлсэнээс 10 арга хэмжээ, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн 11 арга хэмжээ нийт 21 арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Ганзориг 2023 онд газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг салбар бүрт зохион байгуулах болон төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангуулж ажиллахыг нийт гишүүдэд үүрэг болголоо.