ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

🎯🎯🎯 МОНГОЛ УЛСАД НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 30 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2022-12-21

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол улсад Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн баярыг 2022.12.10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн баярын хүрээнд Баярын хурал, баярын тоглолтыг зохион байгуулж, Ардын их хурлын депутатууд, үе үеийн хурлын дарга, тэргүүлэгчид, төлөөлөгчид, ажлын албаны ажилтан албан хаагчдыг урьж, баярын мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүллээ.
Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал тэргүүтэй хүндэт зочид Б.Нямдорж- АИХ-ын депутат, Аймгийн ИТХ-ын дарга асан, ХАА-н гавьяат ажилтан, Л.Ишдорж- АИХ-ын депутат, Аймгийн Засаг дарга асан, Гавьяат эдийн засагч, Г.Вандандагва- АИХ-ын депутат, МУ-ын Гавьяат тээвэрчин, Д.Чулуунбаатар- Аймгийн ИТХ-ын дарга асан, Г.Ганбаатар- Аймгийн ИТХ-ын дарга асан, С.Түмэнбаяр- Аймгийн ИТХ-ын дарга асан, Аймгийн Засаг дарга асан, Ж.Батсуурь- УИХ-ын гишүүн асан, Аймгийн Засаг дарга асан, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга, Г.Эрдэнэцэцэг- Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, аймгийн Засаг даргын орлогч асан оролцож, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг баярын илтгэл танилцуулж, үе үеийн хурлын дарга, аймгийн засаг дарга нар мэндчилгээ дэвшүүллээ.
📌 Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Улсын их хурлын 1992 оны 23 дугаар тогтоолын дагуу Орон нутгийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, хурлыг шинэчлэн байгуулах, аймаг, сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан, БИНХ-ыг хуралдуулж, тэргүүлэгчдийн дарга, нарийн бичгийн дарга, тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх ажил 1992 оны 9 дүгээр сард зохион байгуулагдаж, аймгийн ИТХ-д 43 төлөөлөгч, сумдын ИТХ-д 280 төлөөлөгч тус тус сонгогдож байжээ.
📌 Аймаг, сумын ИТХ-ын сонгууль шууд бус төлөөллийн арга, олонхын болон хувь тэнцүүлэн сонгох, холимог, мажоритар системүүдээр зохион байгуулагдаж, аймаг сумдын ИТХ-ын 8 бүрэн эрхийн хугацаанд үйл ажиллагаа явуулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%