Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 63 дугаар захирамжаар аймгийн ИТХ-ын дэргэд орон тооны бус "Иргэний зөвлөл"-ийг 5 хүний бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан. Тус зөвлөл нь Аймгийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэгтэй бөгөөд хууль дээдэлж, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, хараат бусаар ажилладаг юм.
2022 оны ээлжит хурлаар тус зөвлөлийн гишүүдийн ажил үүргийн хуваарилалтыг хэлэлцэн, Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу баталлаа.