ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ШАТРЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХАГАС ШИГШЭЭ ШАТНЫ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2022-12-21

Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор бүх аймаг, нийслэлд зохион байгуулагдаж байгаа Шатар сонирхогчдын 2022 оны аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ шатны тэмцээнийг аймгийн ИТХ, аймгийн Хан Баянзүрх шатрын холбооноос хамтран зохион байгуулж байна. Тус тэмцээнд аймгийн 14 сумаас шалгарсан тамирчид оролцож, эхний 3 байрыг эзэлсэн тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд жил бүр энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил аймгийн ИТХ-аас аймаг, бүс, улс, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцож шагналт байруудад шалгарсан тамирчдад хүндэтгэл үзүүлж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын гарын бэлэг, мөнгөн шагнал гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%