Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор бүх аймаг, нийслэлд зохион байгуулагдаж байгаа Шатар сонирхогчдын 2022 оны аймгийн аварга шалгаруулах хагас шигшээ шатны тэмцээн 12-р сарын 21,22-ны өдрүүдэд Сайншанд хотноо зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд аймгийн 14 сумаас шалгарсан нийт 26 тамирчин оролцож, эмэгтэй ангилалд:
3-р байр - Г.Цэцэгдэлгэр /Сайншанд сум/
2-р байр - Г.Мөнхтуул /Өргөн сум/
1-р байр - Г.Тунгалагнаран /Мандах сум/
Эрэгтэй ангилалд:
3-р байр - Э.Энхсайхан
2-р байр - Г.Баттүвшин
1-р байр - Э.Жаргалан нар тус тус шалгарлаа. Эдгээр тамирчдаас 2023 оны 1-р сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд Э.Жаргалан, Г.Баттүвшин, Г.Тунгалагнаран нар оролцохоор шалгарч, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзоригоос тэмцээнд оролцох эрхээ гардан авлаа.
Мөн тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр тив дэлхийд нэрээ цуурайтуулан амжилт гаргасан оюуны их спортоор хичээллэгч хүүхэд залууст аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг, мөнгөн шагнал гардууллаа.