ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

МЭНДЧИЛГЭЭ

2022-12-30

🎄 Дорнын говь нутгийн иргэд, хөдөлмөрчид та бүхэндээ айлчлан ирж буй шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлье.
🎄 Улиран одож буй 2022 он Дорноговьчууд бидний хувьд төр, хувийн хэвшил, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд салбар бүртээ ололт амжилтаар дүүрэн жил болж өнгөрлөө.
Монгол Улсад Анхдугаар шинэ үндсэн хууль батлагдсанаар орон нутагт Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллага үүсэн байгуулагдаж хөгжлийнхөө 30 жилтэй золгож байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын 8 дахь удаагийн сонгуулиар сонгогч олныхоо итгэлийг хүлээн сонгогдож орон нутгийн хөгжлийн бодлого батлах шийдвэрт иргэдийн оролцоог хангах, хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэхийг зорин ажиллаж байна.
Сүүлийн жилүүдэд ковид цар тахлаас шалтгаалан хил гааль хаалттай, ачаа тээвэр саатсан, өргөн хэрэглээний болон барилгын бараа материалын үнэ нэмэгдсэн амаргүй цаг үед бид бүхэн ажиллаж буй хэдий ч аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдийнхээ эрүүл аюулгүй, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төсвийн хөрөнгийг үр ашигтай, хариуцлагатай зарцуулах бодлогыг баримтлан ажилласаар ирлээ.
🎄 2022 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 5 удаа хуралдаж, Дорноговь аймгийн Төрийн захиргааны албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилтот хөтөлбөр, Аж үйлдвэр хөгжлийн стратеги төлөвлөгөө боловсруулах, үйлдвэрлэл технологийн парк байгуулах бүс нутгийг тогтоох зэрэг онцлох бодлого шийдвэрүүдийг баталсан байна.
Мөн аймаг, орон нутгийнхаа хөгжлийн суурийг бататган, их бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэн түүчээлж 14 сумдаар ажиллаж, тухайн сумын иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсох, шийдвэрлэх, мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн чиглэлээр сумдад ажиллаж, голлон гарч буй хэрэг зөрчлийг бууруулах, таслан зогсоох зэрэг арга хэмжээг хууль хүчний байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажиллалаа.
🎄 Улиран одож буй 2022 онд Дорнын говь нутагт маань бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөлөө. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Жаргалан хүүхдийн зуслан, Халдвартын эмнэлэг, Төв цэвэрлэх байгууламж, Мал эмнэлгийн лабораторийн бүтээн байгуулалтын ажлуудыг хүлээн авч ашиглалтад оруулж, Сайншанд сумын 640 болон 320 хүүхдийн сургууль, Замын-Үүд сумын 640 хүүхдийн сургууль, Соёл спортын ордон, Говийн бүсийн асрамжийн төв, Ахмадын сувилал, Хүүхдийн парк, Саран Хөхөө театр зэрэг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг амжилттай үргэлжлүүлж байна.
🎄🎄 Айлчлан ирж буй 2023 ондоо иргэн бүр эрүүл энх байж ололт амжилтаар дүүрэн, өрх бүр аз жаргал, баяр баяслаар цалгиж байх болтугай.
ХҮНДЭТГЭСЭН
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Б.ГАНЗОРИГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%