ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

УЛААНБААТАР ХОТООС ОРОН НУТАГТ ШИЛЖИН СУУРЬШИХ ИРГЭД, ААНБ-ЫГ ДЭМЖИХ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН СУРГАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

2023-01-05

Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн бодлогыг улс орон даяар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Дорноговь аймгийн хувьд хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах зорилтын хүрээнд орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих зорилгоор “Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 419 дүгээр тогтоол, “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 448 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх аймгийн дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ.
Өнөөдөр /2023.01.05/ арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны сургалт хэлэлцүүлэгт Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, ААНБ-ыг дэмжих арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн гишүүн, БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Батсугир, аймгийн Засаг даргын орлогч Г.Март, аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид болон сумдын ИТХ-ын дарга, сумын Засаг дарга нар, агентлагийн дарга, удирдлагууд оролцож, Дорноговь аймагт шилжин ирж, суурьшин ажиллаж амьдрах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг угтан авахад шаардагдах бэлтгэлийг хангах, аймаг орон нутгийн талаарх нэгдсэн ойлголт, мэдээллийн нэгдмэл удирдлага, зохицуулалтыг бий болгох, цахимжуулах, төрийн үйлчилгээг ойлгомжтой, шуурхай болгох зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%