Өнөөдөр /2023.02.04/ аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал нарын хамт Мандах, Сайхандулаан сумдад ажиллаж байна.
УИХ-ын гишүүдээс УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хууль, тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрүүд, 2023 онд Төрөөс хэрэгжүүлэх бодлого, Төмөр замын бүтээн байгуулалтууд, аймаг орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалт, талаар мэдээллийг хүргэлээ.
Аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн байдалтай биечлэн танилцан шаардлагатай байгаа айл өрх, малчдад өвс, тэжээлийн дэмжлэгийг УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг дарга О.Батжаргал нарын хамт гардуулж өглөө.