ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

СУМДЫН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023-02-07

Өнөөдөр /2023.02.07/ Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны мэргэжилтнүүдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, архив албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөж ажиллах ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй явуулахад анхаарах асуудлын талаар ойлголт өгөх зорилгоор аймгийн ИТХ-ын ажлын албанаас сумдын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулав.
Сургалтыг зохион байгуулахад хамтран ажилласан Архивын тасгийн дарга Ч.Чулуунцэцэг, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн Хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн мэдээллийн сан хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Оюунсүрэн, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор Б.Золзаяа нарт ажлын амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%