✅Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа “Хариуцлагатай сонгогч” сургалтын хөтөлбөрийг 2022-2024 онд хэрэгжүүлэн ажиллаж байна.
✅Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн ахлах ангийн 25 сурагчдад "Хариуцлагатай сонгогч" байх мэдлэг боловсролыг олгох сургалтыг 04 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Соёмбо цогцолборын Иргэний танхимд зохион байгууллаа.
✅Уг сургалтад оролцож буй залуу үеийнхэн сонгуулийн ач холбогдол, сонгуулийн эрх болон үндсэн зарчмууд, үйл явц, мөрийн хөтөлбөр гэж юу болох, сонгуулийн сурталчилгааны хууль ёсны арга хэлбэрүүдийг хууль бус арга хэлбэрүүдээс ялгах, сонгуульд оролцогч талуудын үйл ажиллагаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хяналт тавьж хамтран ажиллах чадварт суралцсан юм.
✅Энэхүү сургалтанд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ц.Батсугир, Б.Эрдэнэцэцэг нар сургагч багшаар ажиллалаа.