Монгол Улсын Засгийн Газраас санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр /2023.04.22/ Дорноговь аймагт зохион байгуулагдаж байна.
Тус хэлэлцүүлгийг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоор ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байгаа бөгөөд орон нутгийн удирдлагууд болон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, иргэд, төрийн албан хаагчид зэрэг 250 гаруй төлөөлөл оролцож байна.
Хэлэлцүүлгээр:
Үндсэн хуульд заасан хүний эрхийг баталгаажуулах,
Төвлөрлийг сааруулж, хот хөдөөгийн сэргэлтийг дэмжих,
Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа,
Улсын их хурлын сонгуулийн тогтолцоотой холбоотой үндсэн дөрвөн асуудалд иргэдийн саналыг цаасаар болон цахимаар авч байна.