Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа - 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулж буй “Нээлттэй Дорноговь” чуулганы "Уул уурхайн зөвлөгөөн"-ийг нээж аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ:
"Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах аятай тухтай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, орон сууц, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэхэд аймаг, орон нутгийн зүгээс эн тэргүүнд анхаарч байна.
Мөн нөхөн сэргээгдэхгүй баялаг болох газрын хэвлий дэх ашигт малтмалыг олборлон ашиглахдаа уул уурхайн компани, аж ахуйн нэгж байгууллагууд байгаль орчинд сөрөг нөлөөгүй, ард иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг хүндэтгэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь та бидний нэн чухал үүрэг юм." гэдгийг онцолж хэллээ.
Уг зөвлөгөөнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 61 аж ахуйн нэгжийн 148, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч 49 аж ахуйн нэгжийн 63, боловсруулах, баяжуулах үйлдвэр, тээврийн компани, төрийн болон төрийн бус байгууллагын 139, нийт 350 аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцлоо.