ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

🔰🔰🔰"ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХҮЙ" ЭРҮҮЛ МЭНДИЙН ХОЁРДУГААР ОЛИМПИАДЫН АВАРГУУД ТОДОРЛОО🔰🔰🔰

2023-06-02

✅Өнөөдөр /2023.06.02/ аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Ганзориг тус олимпиадад оролцож шагналт байранд шалгарсан анги хамт олонд шагналыг гардууллаа.
✅Тус олимпиадыг аймгийн ИТХ-аас баталсан "Хүүхдэд ээлтэй орон нутаг" аймгийн зорилтот хөтөлбөрийн хүрээнд сурагчдын эрүүл мэндийн хичээлээр олж авсан мэдлэгийг бататгах, багш нарын мэдлэг чадварыг хөгжүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл амьдрах дадал хэвшлийг бий болгох зорилгоор зохион байгуулдаг билээ.
✅Энэхүү олимпиадыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Эрүүл мэндийн газар, Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран аймгийн Ерөнхий боловсролын 21 сургуулийн 7 болон 10 дугаар ангийн 1834 сурагчдын дунд “Эрүүл аж төрөхүй” эрүүл мэндийн хоёрдугаар олимпиадыг амжилттай зохион байгууллаа.
🎉7 дугаар ангийн төрөлд:
👏1-р байр - Б.Отгон багштай Сайншанд сумын ЕБ-ын 3-р сургуулийн 7б ангийн хамт олон
👏2-р байр - Ч.Батзаяа багштай Сайншанд сумын ЕБ-ын 1-р сургуулийн 7д ангийн хамт олон
👏3-р байр - О.Мөнх-Эрдэнэ багштай Хатанбулаг сумын ЕБС-ийн 7б ангийн хамт олон
🎉10 дугаар ангийн төрөлд:
👏1-р байр - Д.Байгалмаа багштай Сайншанд сумын ЕБ-ын 3-р сургуулийн 10б ангийн хамт олон
👏2-р байр - И.Хонгорзул багштай Сайншанд сумын ЕБ-ын 2-р сургуулийн 10a ангийн хамт олон
👏3-р байр - Т.Ууганбаяр багштай Замын-Үүд сумын ЕБ-ын 3-р сургуулийн 10а ангийн хамт олон тус тус шалгарлаа.
Олимпиадад оролцож мэдлэг оюунаа уралдуулсан нийт сурагчид болон эрдэмтэн багш нартаа цаашдын ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%