Тус эрдэм шинжилгээний хуралд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал, сумдын удирдлагууд, 40 эрдэмтэн, судлаач оролцож байгаагийн 5 нь гадаадын эрдэмтэн судлаачид бөгөөд энэхүү хурлаар Ноён хутагтын намтар, бүтээлд холбогдох судалгаа, гадаад дахь ноён хутагт судлал, өв хүн төрөлхтний соёлын өв, шашин, гүн ухааны судалгаа, урлаг, утга зохиол, соёлын судалгаа, түүхэнд холбогдох аман түүх, хууч яриа болон ноён хутагтын түүхэн дурсгалт газрууд гэсэн сэдвээр илтгэл тавигдах юм.



