/2023.06.13 Залуучуудын улс төрийн оролцоо хангалтгүй, шийдвэр гаргах түвшинд манлайлал хязгаарлагдмал хэвээр байгаа нь сонгуулийн судалгааны тайлан мэдээ, дүн баримтаас харагддаг.
Иймд залуучуудын сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Оролцоно, төлөөлнө” өдөрлөгийг Сонгогчдын боловсрол төв ТББ, Сонгуулийн ерөнхий хороо болон аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгууллаа. Тус өдөрлөгт 120 гаруй залуу үеийн төлөөллүүд оролцлоо.
Идэвх санаачилгатай оролцсон бүх залуучууддаа цаашдын сурлага хөдөлмөр, ажил үйлсэд нь амжилт хүсье.