ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЦУСНЫ ДОНОРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2023-06-15

/2023.06.14/Аймгийн Улаан загалмайн хороо, Нэгдсэн эмнэлгийн цусны төв хамтран 2005 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд донорууддаа салбарын шагналыг өнөөдөр гардуулав.
Дэлхийн цусны донорын өдрийг тохиолдуулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хүний алтан амийг аврагч идэвхтэн доноруудад хүндэтгэл үзүүлэх, донорын эгнээг өргөжүүлэхэд иргэд олон нийтийг уриалах зорилгыг дэмжин хамтарч ажиллалаа.
Аюулгүй цус бол эмчилгээний чухал нөөц, олон хүний амь насыг авардаг билээ. Хүн тодорхой хэмжээгээр цусаа өгөхөд өөрийн эрүүл мэндэд сайн төдийгүй хүмүүст амьдрал бэлэглэдэг. Цусаа үнэ төлбөргүй өгснөөр, илүү олон хүний амь аварч болохыг хүмүүст таниулж, цусны доноруудын эгнээнд нэгдэхийг хүсье!

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%