ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ЭРЭЭН ХОТЫН ДАРГА ЛҮ БАО ДОНГ БОЛОН БУСАД АЛБАНЫ ТӨЛӨӨЛЛҮҮД АЙМАГТ АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

2023-06-19

/2023.06.19/Өнөөдөр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар Эрээн хотын дарга Лү Бао Донг болон бусад албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Тус айлчлалын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүл мэнд, спорт, худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх нийгмийн өргөн хүрээнд хамтран ажиллах тухай санал солилцлоо. Мөн иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор хил хооронд жижиг оврын авто машинаар зорчигч тээвэрлүүлэх саналыг орон нутгийн удирдлагууд тавьсан юм.
Цаашид талуудын найрсаг харилцааг өргөжүүлж боомтын үйл ажиллагаа, ачаа тээвэрлэлтийн хэмжээг дээшлүүлэх, хилийн бүсийн худалдаа наймаа, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын ажлуудад хамтран ажиллахад санал нэгдлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%