Говийн бүс-2023 наадмын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал нар оролцож аймаг орон нутгийн хөгжлийн өнөөгийн чиг хандлага, зохион байгуулагдаж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар зочин аймгийн ахмадуудад мэдээлэл хүргэж тэмцээнд нь амжилт хүслээ.
Тус урлаг, спортын наадамд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын ахмадууд өрсөлдөх юм. Дорноговь аймгаас арга хэмжээнд 175 ахмад оролцож байна.
Тэмцээнд амжилт хүсье.