/2023.06.29/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсантай холбоотойгоор төрийн албан хаагчидтай Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс уулзалтыг зохион байгуулж байна.
Тус уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг оролцож төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, ажиллах нөхцөлийг сайжруулахаар баримталж буй бодлого, шийдвэрийн талаар мэдээлэл хүргэж, нийт төрийн албан хаагчдад цаашдын ажил, хөдөлмөрт амжилт хүсэн иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй, тэгш шударга үйлчлэх зарчмыг төрийн бүх шатанд хэрэгжүүлж ажиллахыг онцгойлон анхаарууллаа.