ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“ШИЛДЭГ АЙМАГ”-ААР 3 ДАХЬ УДААГАА ШАЛГАРЛАА

2023-07-08

 

👏👏 /2023.0.7.07/Аймгийн хөгжил дэвшлийн төлөө цуцалтгүй хөдөлмөрлөсөн шинийг санаачлагч, баялаг бүтээгч нийт ард иргэд, төрийн албан хаагчид, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарынхан, бизнес эрхлэгчиддээ талархал илэрхийлье.
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу аймгуудын үйл ажиллагаа, гүйцэтгэлийн үр дүнг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас үнэлж дүгнэдэг.
Энэхүү үнэлгээгээр Дорноговь аймаг 2022 оны ажлын үзүүлэлтээрээ улсдаа 2 дугаар байранд орж “Шилдэг аймаг”-аар 3 дахь удаагаа шалгарлаа.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ “Дорноговь аймгийг 2021-2024 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”, “Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг аймгийн бодлогын баримт бичгийг бодит үр дүн гарган хэрэгжүүлж, зардлаас давсан орлогоо улсын төсөвт төвлөрүүлж улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсан зэрэг үзүүлэлтээрээ ийнхүү дахин “Шилдэг аймаг”-аар шалгарлаа.
Мөн аймгуудын өрсөлдөх чадварын 2022 оны үзүүлэлтээрээ тэргүүн байранд эрэмбэлэгдсэн баярт мэдээг нутгийн зон олондоо хүргэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%