Домог түүхийн өлгий, Догшин хутагтын үргэлжлэл, оюун мэлмий төгөлдөр, хөдөлмөр бүтээлийн их эзэд нутгийн ахан дүүс, зочид төлөөлөгчид та бүхэндээ Говийн ноён хутагтын V дүр, Гүн ухаантан, Соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой, аймаг байгуулагдсаны 92 жилийн ойн баяр наадмын мэндийг аймгийн ИТХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Нартай хуртай наадмын дэлгэр өдрүүдэд идэр чийрэг бөхчүүд нь иртэй хүчтэй, эрэмгий шандаст хүлгүүд нь эрчтэй хурдтай, эрхий мэргэн харваачид нь ончтой цэцтэй байж Хутагтын авшиг ерөөлтэй наадамдаа түмэн олон минь сэтгэлийн цэнгэл эдлэн хийморь нь өөдөө сайхан наадаарай.
ХҮНДЭТГЭСЭН, ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Б.ГАНЗОРИГ