/2023.07.25/ Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийг эрүүл хүнсээр хангах зорилгоор 2023 онд улсын төсвийн 2.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий “ШИНЭ ХӨДӨӨ” төслийг Дорноговь аймагтаа хэрэгжүүлж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр 35 морины хүчин чадал бүхий 20 ширхэг бага оврын трактор болон 1,5 тоннын багтаамж бүхий усны нөөцийн савыг сүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цагаан сүүний буян” ХХК, тахианы өндөгний “Мөрөөдлийн говь” ХХК болон Тариалан эрхлэгчдийн бүлгүүдэд гардуулан өглөө.
Төсөлд хамрагдсан иргэд, аж ахуй нэгжүүд Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газартай хариуцлагын гэрээ байгуулж, улирал бүр хяналттайгаар ашиглах юм. “Шинэ хөдөө” төслийн хүрээнд өнгөрсөн 4 дүгээр сард гурван улирлын хүлэмж 350 өрхөд 350 хүлэмжийг олгож, өнөөдрийн байдлаар 80 орчим хувьтай тариалалтаа хийж байна.