/2023.07.25/ Дорноговь аймагт боловсруулах, баяжуулах үйлдвэрүүд, төмөр замын бүтээн байгуулалт өрнөж, иргэдийн оршин суух орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйлчилгээтэй, 150 хүүхдийн цэцэрлэгтэй, 384 айлын "Мандах наран-5" хорооллын барилгын ажил үргэлжилж байна.
Тус барилгын үйл явцтай аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг дарга О.Батжаргал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нар танилцлаа.
Өнөөдрийн байдлаар орон сууцны барилгын явц 85 хувьтай үргэлжилж байна.