/2023.08.26/Монгол улсад Шинжлэх ухааны үндэслэлтэй мал эмнэлэг, үржлийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг 2023 оны 08 дугаар сарын 25,26-ны өдрүүдэд тус тус тэмдэглэн өнгөрүүллээ . Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг даргын орлогч Г.Март нар оролцож, мал эмнэлгийн салбарт хүч хөдөлмөрөө зориулан ажилласан ахмадууд, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, өсгөн үржүүлэх ажилд хувь нэмэр оруулж яваа мэргэжилтэнгүүдийг аймгийн ИТХ-ын өргөмжлөл, Засаг даргын өргөмжлөлөөр шагнаж урамшууллаа.