Дорноговь аймгаа төлөөлөн 40 өсвөрийн шатарчид оюун ухаанаа сорин багаараа дэд байр эзэлж, Зүүн бүс-2024 шатрын тэмцээнийг Дорноговь аймагт зохион байгуулахаар боллоо.
Тус тэмцээнд оролцоход шаардагдах зарим зардлыг Дорноговь аймгийн Шатрын холбооноос шийдвэрлэсэн.
Хүүхэд багачуудын сэтгэн бодох чадвар, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх, шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор шатарчдыг орон нутаг болон тив, дэлхий, олон улсын чанартай тэмцээнд оролцох боломжийг нээж аймгийн Шатарын холбооноос жил бүр тодорхой санхүүгийн дэмжлэгийг үзүүлж байна.


Их спортод амжилт хүсье.

