ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ЭРДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

2023-09-01

/2023.09.01/ Хичээлийн шинэ жилийн баярын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг оролцож боловсролын салбарын ажилчин, албан хаагч, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагчдад ажил, хичээл, сурлагын амжилт хүслээ.
Энэ хичээлийн жилд Дорноговь аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид 1450 суралцагч элсэж, нийт 16000 суралцагч, 1170 багш, ажилтан, сургуулийн өмнөх боловсролд 4500 хүүхэд, 759 багш, ажилтан, Политехникийн коллежид 74 багш, ажилтан, 580 суралцагч, АШУҮИС-ийн салбар сургуульд 71 багш, ажилтан ажиллаж, 550 оюутан суралцана.
Боловсролын багц хууль 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор 2023-2024 оны хичээлийн жил шинэчлэгдсэн эрх зүйн орчинд үйл ажиллагаа явуулах болсноороо онцлог байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%