Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг хүндэтгэх, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг орон даяар 28 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү өдрийн хүрээнд Дорноговь аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос аймгийн Политехник коллежийн оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад "Монгол улсад гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт, дүгнэлт, сургамж" сэдвээр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Батсугир мэдээлэл өгч, ярилцлагыг зохион байгууллаа.
Мөн энэхүү сэдвээр ахлах ангийн сурагчдын дунд "АХА" тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд:
Тэргүүн байр:
Сайншанд сумын ЕБС-ийн 5 дугаар сургуулийн 10Г ангийн сурагч С.Мишигдорж
Дэд байр:
Сайншанд сумын ЕБС-ийн 2 дугаар сургуулийн 8Б ангийн сурагч С.Номин-Эрдэнэ нар тус тус шалгарсан бөгөөд цаашдын сурлага хөдөлмөрт амжилтыг хүсэн ерөөж өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.
Хамтран ажилласан аймгийн Политехник коллеж болон Сайншанд сумын ЕБС-иудын удирдлага, багш ажилтнуудад талархлаа илэрхийлж байна.
УИХ-аас баталсан хуулийн дагуу 1998 оноос эхлэн манай улсад жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлтэд өртөж байсан олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм.