/2023.09.20/ Нэгдсэн Үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд “Үр дүнд суурилсан удирдлага” сургалтад аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны нийт 120 албан хаагч хамрагдаж байна.
“Монгол улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл нь 3 дахь жилдээ Монгол улсын Засгийн газар, харьяа яам, орон нутагт дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.
Өнөөдрийн “Үр дүнд суурилсан удирдлага” сэдэвт сургалтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хамтран зохион байгуулж аймаг, орон нутгийн албан хаагчдад үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагнал гэсэн агуулгын хүрээнд мэдлэг, мэдээллийг олгож байна.
Сургалтын үр дүнд оролцогчид дараах чиглэлээр мэдлэг эзэмшиж байна.
Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн чиглэлээрх онол, арга зүй
Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хандлага, Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн арга зүйг хэрэгжүүлсэн олон улсын туршлагаас суралцах
Үндэсний болон салбарын бодлого, орон нутгийн хөгжлийн чиглэл, төлөвлөлт, төсөвлөлтийн уялдааг сайжруулах чиглэлээр онол, практикийн мэдлэгийг нэмэгдүүлэх
Үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийн аргачлалыг нийслэл, дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд нэвтрүүлэх салбарын бодит жишээн дээр ажиллах юм.
Сургалт 2 өдөр үргэлжилнэ.