ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

2023-09-25

 

📝/2023.09.25/Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд зохион байгуулж байгаа сургалтад сум, багийн Засаг дарга нар, Нийгмийн бодлогын мэргэжилтнүүд, Сургуулийн нийгмийн ажилтнууд гэх нийт 27 Хамтарсан багийн 70 гаруй гишүүд оролцож байна. Сургалтын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Ганзориг оролцож Хамтарсан багийн гишүүдийг чиг үүргийнхээ дагуу ажлыг гүйцэтгэлтэй, үр дүнтэй хийх шаардлагатай байгааг онцоллоо.
📝 Сургалтад хамрагдсанаар хамтарсан багийн гишүүдийн чиг үүрэг, хамтын ажиллагааны талаарх мэдлэг, ойлголт дээшлэх, жендерт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зүйгээр хангагдах юм.
📝Аймгийн хэмжээнд 2023 оны 09 дүгээр сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 21 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч бүртгэгдээгүй хэргүүд гарсаар байна. Иймд Хамтарсан баг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг идэвх, санаачилгатай, хариуцлагатай гүйцэтгэх шаардлагатай байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%