/2023.10.17/Өвөр Монголын Өөртөө Засах орны Ардын прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ли Жиан болон бусад албаны төлөөллийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ганзориг, Засаг дарга О.Батжаргал, орон нутгийн хуулийн байгууллагын удирдлагууд хүлээн авч уулзлаа. Уулзалтаар харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт, зөвлөгөөн зохион байгуулах цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.