/2023.10.29/ Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Мандах, Замын-Үүд, Өргөн, Эрдэнэ сумдын хэсгийн төлөөлөгчид болон Сайншанд сумын 5, 3, 8, 4,7-р багийн хэсгийн байцаагч нарт “Everst” маркийн мотоциклыг шийдвэрлэж өглөө. Мөн төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд түргэн шуурхай хүргэх, төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар зорилгоор аймгийн Цагдаагийн газар, Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн хэлтэс, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Хөвсгөл, Эрдэнэ сумдад суудлын автомашиныг шийдвэрлэлээ.