/2023.10.29/ Улс орны хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад залуу насаа зориулсан ахмад буурлууддаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Нутгийн зөвлөл, Сайншанд сумын Нутгийн зөвлөл хамтран ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр нутаг орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан зарим ахмадууд төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа.